38 иргэн 117.9 сая зээл авлаа

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Сэлэнгэ аймагт энэ жил Монголын үндэсний хөдөө аж үйлдвэрийн танхимаас санаачлан хэрэгжүүлж буй “Органик Монгол” хөтөлбөр хэрэгжиж байгаа билээ. Энэхүү төсөлд Сэлэнгэ аймгийн 38 иргэн хамрагдаж, барьцаагүй, сарын нэг хувийн хүүтэй зээл авах эрхтэй болов. Тус хөтөлбөрийн хүрээнд салбар танхим бүхий аймаг бүрт 15 сая төгрөгийн эх үүсвэр олгодог байна. Харин энэ жилийн хувьд тус танхимд бусдаас давуу эрх олгож, хуваарилагдсан эх үүсвэрээс давуулж, хөнгөлөлттэй зээл олгохоор болжээ. Зээл авч буй 38 иргэн нийт 117.9 сая төгрөгийн зээл авах бөгөөд эдний 80 гаруй хувь нь төмс, хүнсний ногоо тариалагчид, үлдсэн хувь нь гар урлал, жимс, жимсгэнэ, гахай, тахианы аж ахуй, сийлбэр эрхлэгчид аж.

Эх сурвалж: "Улс төрийн тойм" сонин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж