Энэхүү хөгжим ихэвчлэн Анархизм, Сатанизм,
Харанхуй, Үхэл, Хүчирхийлэл
гэх мэт бүхий л амьдралын хар бараан зүйлсийг өгүүлдэг. Энэхүү хөгжмийн
утга санаа хэт их хүнд учир хүмүүс хязгаарлаж нэвтрүүлдэг юм. Энэхүү
хөгжим Дэлхийн II Дайны дараа үүссэн. Хэн нэгэн хүнд асар учир утгатай
нэгэн хүнд аялгууг мэдрүүлдэг. Энэ аялгуу нь энгийн хүнд сайхан таатай
мэдрэмж үл төрүүлдэг бөгөөд уур амьсгал хүйтэн хөндий бас жигшмээр
жихүүн байдаг. Хэн нэгэн хүнд амьдрал ямар ч утгагүй санагдах үед энэ
хөгжим нь тусалж өөрийн амьдралын гарцаа олоход тусалдаг юм. Энэ нь маш
хүнд Философи утга учир бүхий гүн гүнзгий олон утгатай хөгжим юм.
Метал рок хөгжмийн хөгжил
Металл рок нь 1966 оны үеэс хүчтэй хөгжиж ирсэн амьд хөгжмийн төрөл
бөгөөд хамгийн хүнд хөгжим юм. Хамгийн анх Cream, Jimi Hendrix, Blue
Cheer, Led Zeppelin гэх мэт хамтлаг нь эхлэлийг нь тавьж байсан бөгөөд
Led Zeppelin хамтлаг илүү их хувь нэмэр оруулсан юм. Дараагаар нь Black
Sabbath, MC5, Mountain, The Stooges хамтлаг гарч ирснээр Метал хөгжмийн
жинхэнэ утга учрыг бий болгосон юм. Үүнтэй зэрэгцэж Hard Rock, Shock
Rock хөгжмийн эхлэл тавигдаж байв. Тун удалгүй Progressive Metal хөгжиж
эхэлсэн юм. Үүнтэй зэрэгцэж олон урсгал үүссээр л байлаа. Метал
хөгжмийг хүмүүс ихээр сонирхдог байсан ч энэ нь хязгаарлагдсан олон
нийтээс хол байх ёстой гэж үздэг хүмүүс байсаар л байв. Glam Metal
хөгжим үүсч, дараа нь одоогийн Punk хөгжмийн эхлэл тавигдаж байв.
1960-70 онд эхлэл тавигдаж байсан бол 1970-80 онд хөгжил нь эхэлсэн юм.
1979 оноос дэлхий дахиныг байлдан дагуулсан хөгжим болох Heavy Metal
хөгжим Англи улсад үүслээ. Iron Maiden, Motorhead, Angels Witch гэх
хамтлагууд нь анх энэ жанраар уран бүтээлээ туурвих болсон юм. Үүнээс
нэг жилийн өмнө Pop Metal урсгал үүссэн.