Н.Энхбаяр төрийн албанд орох эрхгүй гэв

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Н.Энхбаяр төрийн албанд орох эрхгүй гэв

МАХН-ын дарга Н.Энхбаярыг АТГ-аас ашиг сонирхлын зөрчилтэй гэх дүгнэлтийг өнгөрөгч өдрүүдэд гараад байгаа билээ. Тэгвэл АТГ-ын өгсөн мэдээллээр Н.Энхбаярыг 2017 оны наймдугаар сарыг хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт хийж Засгийн газарт хүргүүлжээ. Энэ талаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн дарга Ө.Энхтөр “Төрийн албаны тухай хууль болон бусад хууль тогтоомжийн заалтыг үндэслэн 2017 он хүртэл төрийн албанд ажиллах боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан” гэж мэдээллээ.

МАХН-ын дарга Н.Энхбаярыг ашиг сонирхлын зөрчилтэй хэмээн АТГ-аас дүгнэлт хийснээр Шадар сайдад томилох талаар яригдаж байсан асуудлууд үгүй болж байгаа юм.

Б.ЗАЯА

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж