Олон улсын марофон гүйлтийн уралдааныг ивээн тэтгэгч байгууллага “Монголын аялал жуулчлалын холбоо” газар хөдлөлт, цунамийн гамшигт өртсөн Иватэ, Мияаги болон Фукушима мужийн иргэдийг марафонд оролцуулах хүсэлт тавьсан гэнэ.
2003 онд Парис хотод болсон Хөнгөн атлетикийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн марафон гүйлтийн төрөлд хүрэл медаль хүртэж байсан Японы хөнгөн атлетикч Масако Чиба мөн энэ уралдаанд оролцох юм байна. Тэрбээр Токиод болсон хэвлэлийн хурлын үеэр “Бидний энэ үйл хэрэг гамшигт өртсөн Японы ард иргэдэд хүнд хэцүү үеийг даван туулах итгэл үнэмшил өгнө гэдэгт итгэлтэй байна” гэжээ. Олон улсын марафон гүйлтийн уралдаан нийт таван төрлөөр явагдах ажээ. Монгол улс 1997 оноос хойш жил бүр энэ уралдааныг зохион байгуулж байгаа юм.