Victoria’s Secret-ийг орос гаралтай тэрбумтан толгойлно

Хуучирсан мэдээ: 2016.02.19-нд нийтлэгдсэн

Victoria’s Secret-ийг орос гаралтай тэрбумтан толгойлно

Фото: Dimitrios Kambouris / Getty Images

Victoria’s Secret гэх алдартай брэндийн ерөнхий захирал нь Лесли Векснер (Leslie Wexner) болж байгаа тухай брэндийг эзэмшдэг Америкийн L Brands, Inc. компани зарлажээ. Өдгөө 78 настай Векснер нь L Brands, Inc. компанийн ерөнхийлөгч бөгөөд захирлуудын зөвлөлийг нь толгойлдог. Брэндийг толгойлж ирсэн Шэрон Терни өөрийн албан тушаалаа 2016 оны хоёрдугаар сард өгсөн тухай Fashionmag агентлаг мэдээлж байна.

Лесли Векснер нь Оросын цагаачдын үр удам бөгөөд Огайо мужид 1937 онд төржээ. Тэрээр 1963 оноос эхлэн хувцас, гэр ахуйн барааны үйлдвэрлэл явуулдаг наймаачин байлаа. Forbes сэтгүүлийн баячуудын жагсаалтад тэрээр 7,7  тэрбум доллартай гэгдэн 172-рт бичигджээ.

Лесли Векснер

Фото: Jay LaPrete / AP Photo

Victoria's Secret компани нь эмэгтэйчүүдийн дотуур хувцас, хувцас, аксессуар гоо сайхны бараа үйлдвэрлэдэг. Төв байр нь Огайо мужийн Колумбус хотод байрладаг. Компани анхны үзүүлбэрээ 1995 онд хийсэн байна. Хувцасны загварыг нь үзүүлдэг моделиудыг брэнд нь “сахиусан тэнгэрүүд” гэж нэрлэдэг. Учир нь тэд тайзнаа чимэглэлийн далавчтайгаар гарч ирдэг.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж