УИХ-ын ээлжит бус чуулганыг нээхэд ирц нэгхэн гишүүнээр дутаж байсан. Чуулганы танхимд Ардчилсан намын бүлгээс 33, мөн УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Г.Уянга, Л.Цог, М.Сономпил, С.Дэмбэрэл нар ирсэн байсан юм. Өөрөөр хэлбэл, нийт 38 гишүүн ирсэн байсан гэсэн үг. Харин УИХ-ын гишүүн Н.Батбаяр чуулганы танхимд орж ирснээс УИХ-ын дарга З.Энхболд ээлжит бус чуулганыг нээж, Төрийн дуулал эгшиглэлээ.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу эхний асуудлыг хэлэлцэж эхлээд байна.
Г.ДАРЬ