Фото: Zumapress / Globallookpress.com
Иракийн шүүх Исламын улс бүлгийн олзолсон 40 дайчинг цаазаар авах ял оноолоо гэж Reuters хоёрдугаар сарын 18-нд дамжуулав.
Иракийн армийн Шпихер баазын 1700 орчим шиитийн цэргийн албан хаагчдыг 2014 оны зургадугаар сард цаазалсан хэрэгт тэднийг буруутгасан байна. Исламын дайчид Тикрит хотыг эзэлсний дараа зугтахаар оролдсон шиит цэргийнхнийг барин ачааны машинаар зөөн бөөнөөр нь хөнөөжээ. Тэд цэргүүдийг хөнөөж буй видео бичлэгийг хийгээд сурталчилгаандаа ашигласан юм.
Цэргийн удирдлага нь шиитүүдэд гэртээ тарахыг зөвшөөрсөн гэж хохирогчдын гэр бүл үздэг. Харин цэргийнхэн тэднийг зэвсгээ хураалган баазыг орхих тушаалыг биелүүлээгүй гэдэг.
Amnesty International байгууллагынхан энэ хэрэгт зохиж ялыг өгөөгүй гэж Иракийн шүүхийг шүүмжилжээ. Иракийн арми ба шиитийн сайн дурынхан өнгөрсөн гуравдугаар сард Тикрит хотыг исламын дайчдаас чөлөөлсөн чөлөөлсөн бөгөөд дараа нь нийтийн булшийг олонд нээж үзүүлснээс гадна энэ хэргээр өөр 24 хүнийг цаазалсан юм.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР