Саудын Араб, Орос хоёрын нефтийн тохиролцоогоор нефть олборлогч орнууд өөрсдийн санаа бодлоо илэрхийлсэн. Харин энэ удаад дэлхийн томоохон банкнууд ямар бодолтой байгаа нь сонирхол татаж байна. Иран энэ гэрээнд нэгдэхгүй гэж хэвлэлүүд бичиж байсан ч лхагва гаригт нефтийн олборлолтыг өнөөгийн төвшинд барихын төлөө Иран шийдвэрээ гаргасан юм. Ингээд банкууд ямар бодлого барьж буйг хүргье.
1.Goldman Sachs
Нэгдүгээр сарын олборлолтын хэмжээг барих тохиролцоо нь зах зээлд төдийлөн нөлөөлөлгүй гэж АНУ-ын томоохон хөрөнгө оруулалтын банк үзэв. Гэрээг цуцлах боломжтойг ч тэр хэллээ. Ер нь арваад орнуудыг гарын үсэг зуруулах, дараа нь квотыг барих гэдэг нь огт өөр гэдгийг тус банк хэлж байна. АНУ-ын нөөцийн нефть дундарсан, жилийн хоёрдугаар хагаст үнэ тогтворжино гэж Goldman Sachs банк мэдэгдээд харин олборлолтыг буулгасан бол асуудал хамаагүй өндөр үр дүнтэй байх байлаа гэж банк дүгнэжээ.
2.Citi
Америкийн топ дөрвөн банкны тоонд зүй ёсоор орох Citi банкны шинжээч Goldman Sachs-ийн мэдэгдсэнтэй санал нэг байна. Олборлолтыг хэмжээнд нь үлдээх нь хасалт биш гэж тэр хэлсэн юм. Citi банк одоо болоод буй үйл явц нефтийн үнийг тогтоох бизнесийн алхам бус улс төрийн алхам гэлээ.
ОРЕК-ийн олборлолтын квот
3.Deutsche Bank
Дамчдын довтолгоонд өртөн “чулуу мэт хатуу” болсон Европын банк нефтийн энэ тохиролцоо нь бараг юу ч сайнаар авчрахгүй гэлээ. Банкны шинжээчид эхлээд Венесуэлийн санаа нь олборлолтыг буулгах явдал байсныг сануулж байна.
ОРЕС-ийн олборлолт нэгдүгээр сард
Хэрэв ОРЕС-ийн бүх орнууд үүнийг дэмжвэл нефтийн үнэ цаашид өснө гэж Deutsche Bank үзлээ. Иран энд нэгдснээр Ираны нефть гэсэн чухал зах зээлийн эрсдэл алга болно гэж тэд дүгнэв.
4.Macquarie
Австралийн энэ том банк энэ тохиролцоо нь тоглоомын дүрмийг өөрчлөөгүй ч үнийг өсгөх тийш хийсэн чухал алхам гэжээ. Тус банк ОРЕС сүүлийн хоёр жилийн дотор нефтийн үнийн талаар анх удаагаа тохиролцоо хийснийг хэлж байна. Өмнө нь энэ банк зөвхөн гуравдугаар улиралд үнэ тогтворжино гэсэн юм.
5.Barclays
Орос, Саудын Араб, Венесуэла, Катар гэсэн улсууд хэлэлцээр хийж тохиролцоонд хүрлээ. Британийн санхүүчид өөрийн колони байсан орнуудад итгэх итгэл сул байна. Мөн зах зээл нь тогтворгүйг хэлж байна. ОРЕС нь үнийг нэмэх, зах зээлийн хувиа хадгалах гэсэн хоёр эсрэг, тэсрэг зүйлээр оролдож байгаа учраас хамгийн муугаар сэтгэвэл, тэд хувиа алдана, үнэ нь ч бага байх аж. Харин банк учир явдлыг ойлгох гэсэн Саудын анхны алхамд баяр хүргэлээ. Харин энэ нөхцөлд Америкийн занарын нефтьчид хожиж магадгүйг банк санууллаа.
6.Commerzbank
Банкны анхааралд Иран ороод байна. Иран хоригийн хэмжээний шахуу нефть олборлож байгаа. Гэхдээ зах зээлийн хувиа эргүүлэн авахын төлөө тэмцэнэ гэж Commerzbank үзжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР