Төмөрлөгийн үйлдвэрийн дарга нар АТГ-т шалгагдаж байна

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Төмөрлөгийн үйлдвэрийн дарга нар АТГ-т шалгагдаж байна

Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг удирдаж байсан болон одоо ажиллаж байгаа долоон хүнд Авилгатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. Тэдэнд холбогдох хэргийг шалгаад Нийслэлийн прокурорын газарт шилжүүлсэн ч нэмэлт ажиллагаа хийх шаардлагатай гэж үзээд хэргийг буцаажээ. Албан тушаалаа урвуулан ашигласан эрх мэдэлтнүүд тус үйлдвэрийн хөрөнгөөс 149.6 сая төгрөгөөр орон сууц, гараш худалдан авсан гэх мэдээлэл байгаа талаар “Өнөөдөр сонин”-д мэдээлжээ. Тус үйлдвэрийн гүйцэтгэх захирал асан Д.Ганболдыг ажиллаж байх үед компанийн нийт эргэлтийн хөрөнгө эрс багасаж, зэх зээлийн үнээс хэт өндөр түүхий эд авсан нь үйлдвэрийг алдагдалд оруулсныг шинжээчид тогтоосон гэнэ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж