Монголын хөрөнгийн биржийн Маркетинг, олон нийттэй харилцах албаны мэдээлнээр "АПУ" ХК-ийн 2016 оны хоёрдугаар сарын 3-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолын дагуу компанийн 2015 оны цэвэр ашгаас хувьцаа эзэмшигчдэд нэгж хувьцаанд 70 төгрөг буюу нийт 5,200,139,000.00 төгрөгийн ногдол ашгийг олгохоор шийдвэрлэжээ.
Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй "Монголын хөгжил үндэсний нэгдэл" ХК-ны 2016 оны хоёрдугаар сарын 16-ны өдрийн ТУЗ-ийн тогтоолоор, "Сор" ХК-ий ТУЗ-ийн 16/01 дугаар тогтоолоор, "Алтайнзам" ХК-ийн 2016 оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн ТУЗ-ын тогтоолоор эдгээр компани 2015 онд ногдол ашиг хуваарилахгүй юм байна.
А.ШАРАВ