Фейсбүүк дээрээ мэдээ уншина

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Фейсбүүк дээрээ мэдээ уншина

Таны фейсбүүк хуудсанд харагдаж буй мэдээний линкэн дээр дарах үед тус мэдээллийг нийтэлсэн сайт руу орж мэдээ нь уншигддаг байсан билээ.

Харин одоо фейсбүүкийн Instant Articles үйлчилгээний тусламжтайгаар тухайн сайт руу оролгүйгээр шууд фейсбүүк хуудсандаа уг мэдээ, нийтлэлийг бүтнээр нь унших боломжтой болж байна.

Уг үйлчилгээгээр дэлхийн аль улсын сайтын мэдээг ижил горимоор уншиж болох аж. Тиймээс энэхүү шинэ өөрчлөлт, шинэ үйлчилгээ нь фейсбүүкээр дамжуулан хандалт авдаг сайтуудад хүндхэн цохилт болох бололтой.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж