Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Xiaomi дрон хийж байна

Өмнө хөршийн технологийн томоохон компаниудын нэг Xiaomi хямд үнэ бүхий ухаалаг гар утсыг гаргаж, өөрийн улс болон Энэтхэгт борлуулж ихээхэн амжилттай байгаа билээ. Тэгвэл тус компани зөвхөн ухаалаг гар утас үйлдвэрлээд зогсохгүй дэлхийн технологийн зах зээлд шинээр хүч түрэн орж ирж буй дроныг үйлдвэрлэхээр ажиллаж эхэлжээ.

Тэдний зах зээлд гаргахаар ажиллаж буй дрон нь Mi Drone нэртэй ба хүчин чадлынх нь талаар төдийлэн мэдээлэл цацагдаагүй байна.

Юутай ч тус компани энэ хаварт багтаан дроны зах зээлд өөрийн бүтээгдэхүүнээ гаргаж, хүч үзэхээр болжээ.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж