“Цахиурын хөндий”-н сониноос сонсоорой

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

“Цахиурын хөндий”-н сониноос сонсоорой

Монголын залуучууд “Цахиурын хөндий”-д сураад иржээ. “Цахиурын хөндий” бол өнөө цагийн дэлхийн технологийн хөгжлийн өлгий болж буй газар. АНУ-ын Калифорни мужид байрлах “Цахиурын хөндий” буюу “Silicon valley”-д дэлхийн технологийн том компаниуд байрладаг.

Шинэ санаа, шилдэг технологи, шинэлэг бүтээгдэхүүний ундарга, амжилтын цөм нь болсон энэ газар очиж хүчээ сорихыг энтрепренёрууд, технологийн компаниуд хүсдэг.

МТҮП-ын инкубаторын “Алкемист техноложис” компанийн залуус өнгөрсөн оны арваннэгдүгээр сард “Цахиурын хөндий“-д очиж, 60 хоногийн хугацаанд сургалтанд хамрагдан “Demo day”-д оролцоод ирсэн юм.

Компанийн залуус аяллынхаа талаар болон тэнд хуримтлуулсан туршлагаасаа та бүхэнтэйгээ хуваалцан “Pitch day”-г өнөөдөр 16.00цагт МТҮП-ын 302 тоотод хийнэ.

А.ШАРАВ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж