Хятад цөмийн хаягдлаа шатааж эхэлнэ

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Хятад цөмийн хаягдлаа шатааж эхэлнэ

Фото: ROPI / Zumapress / Globallookpress.com

 

Хятадын цөмийн цахилгаан станцуудын хаягдлыг шатааж түүнээс гарсан дулааныг ашиглаж эхэлнэ. Үүний тулд тусгай хольц бүхий гангаар хайлуулах тогоог хийх гэж байгаа тухай South China Morning Post сонин бичжээ.

 

CIADS (China Initiative Accelerator Driven System) систем нь тусгай тогоонд протон эсвэл цэнэг бүхий ионуудын хэсгийн хурдасгагчийн тусламжтайгаар цөмийн хаягдлыг шатаах юм. Тэр бичил хэсгүүдээр вольфраммын байг буудах бөгөөд үүний дараа хурдан нейтронууд нь хаягдлыг задалж эхэлнэ. Гангийн хольц нь өндөр хэмийг даах чадвартай бөгөөд төхөөрөмжийг 60 га талбайд байрлуулах ажээ. Тогоог хөргөхийн тулд ус биш шингэн металлыг ашиглах гэнэ.

 

Төхөөрөмжийг Гуандун мужид 2022 онд байгуулахаар төлөвлөсөн бөгөөд цөмийн цахилгаан станцуудын хаягдлыг шатаах тогоог арилжаанд оруулахад дахин 10 жилийг зарцуулах ажээ. Энэ ирээдүйтэй технологи нь цөмийн хаягдлыг аюулгүй болгох ач тустай. Туршилтын тогоог Шаньдун мужид ирэх жилээс ажиллуулж эхлэх гэнэ.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж