МАН-ынхан өрх толгойлсон ээж, аавуудыг дэмжинэ

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

МАН-ынхан өрх толгойлсон ээж, аавуудыг дэмжинэ

УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, М.Энхболд, С.Бямбацогт, А.Тлейхан, Б.Чойжилсүрэн нарын гишүүд нэгэн хууль санаачлаад байна. Тодруулбал, өрх толгойлсон ганц бие эцэг, эхчүүдэд  зориулсан нийгмийн халамжийн тухай хуулийг санаачилж байгаа нь олон нийтээс багагүй дэмжлэг хүлээж байгаа гэнэ.

Монгол Улсад 18 хүртлэх насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж 40500, өрх толгойлсон аав 8000 орчим байдаг гэсэн судалгаа бий.  Д.Оюунхорол гишүүн энэ талаар өөрийн нүүр номдоо “Өрх толгойлсон ганц бие эцэг, эхэд үзүүлэх нийгмийн халамжийн тухай хуулийн төслийг 5 гишүүнийхээ хамт боловсруулж дууслаа. Манай улсад 18 хүртлэх насны хүүхэдтэй өрх толгойлсон ээж 40500, өрх толгойлсон аав 8000 орчим байгаа нь эрх зүйн зохицуулалт шаардлагатай байгааг харуулж байна” хэмээн бичжээ.

Ж.ЭРХЭС

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж