Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

Обама Кубад айлчилна

 

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама ирэх гуравдугаар сард Куба улсад айлчлахаар төлөвлөжээ. Эх сурвалжуудын мэдээлснээр Барак Обама Кубад богино хугацааны айлчлал хийх гэнэ.

 

Барак Обамагаас өмнө АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Жон Керри, орчуулагч Энтони Фоксын хамтаар Кубад айлчилсан юм. Түүнчлэн өнгөрсөн хавар Барак Обама болон Кубын удирдагч Раул Кастро нар Панамад болсон олон улсын хурлын үеэр нүүр нүүрээ харж, гар барилцан уулзаж байв.

 

АНУ нь 2014 оны сүүлээр Кубатай дипломат харилцаагаа сэргээснээр хоёр орны харилцаанд олон дэвшил гарч байгаа юм. АНУ болон Кубын элчин сайдын яамд өнгөрсөн наймдугаар сард үүд хаалгаа нээж, хоёр орны хооронд худалдааны гэрээ хэлцэл хийх, шууд нислэг үйлдэх асуудлаар ярилцаж байна.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: CNN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж