Google компанийн тэргүүлэгч үйлчилгээнүүдийн нэг болох орчуулгын үйлчилгээ үзүүлэгч Google Translate улам хүрээгээ тэллээ. Тус орчуулгын программд 13 хэл шинээр нэмэгдэн нийтдээ 103 орны хэлээр орчуулга хийдэг болсон тухай албан ёсоор мэдээллээ.
Нэмэгдсэн 13 орны хэл нь Амхарик хэл, Корсик хэл, Голландын Фрисиан хэл, Киргиз, Хавайн Курд (Kurmanji), Люксембургийн, Самоагийн, Шотландын Кельт хэл, Шона хэл, Синдхи хэл, Пашто болон Коса хэл ажээ.
Автоматаар орчуулгын программ ажиллаж буй учир утга найруулга, үг зүйн алдаа багагүй гардаг ба орчуулгын чанарыг сайжруулахад тус хэлээр ярьдаг хүмүүсийн оролцоо нэн чухал байдаг юм. Та ч гэсэн Монгол хэл дээрх орчуулгыг сайжруулах ажилд “Засах” товчийг ашиглан гар бие оролцох боломжтой.
Т.МӨНХ