МАН-д хандаж МАХН-аас нэгэн санал гаргасан нь “Эх орончдын өдөр”-ийг хамт тэмдэглэх тухай. Жил болгоны гуравдугаар сарын 1-нд МАН-ын “Эх орончдын өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ өдрийг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлэх саналтай байгаагаа тус намын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Сүхбаатар албан бичгээр ирүүлжээ.
МАН-ын дарга МАХН-тэй нэгдэх нь зүйтэй гэсэн байр суурьтай байгаа. Гагцхүү Н.Энхбаяр “За” гэж хэлэхийг л хүлээж буй гэхэд хилсдэхгүй.
Харин Ногоон намыг хамтрагчаараа сонгохоор болоод байгаа Н.Энхбаярт өмнө нь МАН-тэй нэгдэх сонирхол их байсан бол энэ удаад тэрбээр хэнтэй, хэрхэн сонгуульд оролцохоо тохирч чадахгүй байгаа бололтой.
“Эх орончдын өдөр”-ийг хамтдаа тэмдэглэх санал гаргасан МАХН-ын хүсэлт нь коммунистуудын эвсч нэгдэхийн эхлэл байж магадгүй гэж улс төрийн хүрээнийхэн харж байна.
Б.БАТ