“Эзэн хаан”-ны баг ромчуудыг талбай дээр нь буулгаж авлаа

Хуучирсан мэдээ: 2016.02.18-нд нийтлэгдсэн

“Эзэн хаан”-ны баг ромчуудыг талбай дээр нь буулгаж авлаа

 

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудийн лигийн 2015-2016 оны улирлын хасагдах шатны эхний тоглолтууд мягмар гаригт эхэлсэн. Өчигдөр "АС Рома" өөрийн талбай дээрээ "Реал Мадрид"-ыг хүлээн авсан. Энэхүү тоглолт 2-0-оор зочин багийн хожлоор өндөрлөв.

Тоглолтын эхнээс “Реал Мадрид” бөмбөг эзэмшилтийг 62 хувийн давуу үзүүлэлттэй эзэмшсэн ч, “Рома” хамгаалалтыг эвдэж чадалгүй эхний үеийг өндөрлүүлсэн. Тоглолтын хоёрдугаар үеийн 57 дахь минутад Марселогийн өгсөн дамжуулалтыг  Роналду гоёмсог гоол оруулж, тооны харьцааг нээсэн юм. Гэвч “Реал Мадрид” гоол оруулах эрмэлзлээ хайсаар 86 дахь минутад Хесе Родригос тооны харьцааг 2-0 болгож холдуулснаар Испанийн клуб эхний ялалтаа байгууллаа.

Сонирхуулахад, хоёр багийн хариу тоглолт ирэх сарын 8-ны өдөр Испанийн клубын Реал Мадридын“Сантьяго Бернабеу” цэнгэлдэх хүрээлэнд болно. Харин уг тоглолтыг Оросын “Матч” телевизээр гаргах юм.

Я.ТӨМӨР-ОЧИР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж