Өдий том болчихоод үлгэрт итгэгсэд

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Өдий том болчихоод үлгэрт итгэгсэд

Сүүлийн үед хүмүүсийг дээрэмдэх бус өөрийг нь өөрөөр нь дээ­рэмдүүлдэг болсон байна. Манайхан ч гэж манайхан. Тууж ороод л мөнгөө дээрэмдүүлээд байх юм. Нэг хэсэг дол­ларын баахан сүлжээ үүсээд түүгээр нь хэсэг нөхдүүд орж мөнгө хожоод, хожимдож орсон нэг хэсэг нь “ша­таад” дууссан. Энэ тухай мэ­дээллийг зурагт, радио, со­ниноор мөн ч олон хэлж, ярьж, бичсэн дээ. Гэтэл сая­хан тэр долларын сүлжээ нэ­рээ өөрчлөөд л автомашины сүлжээ болчихсон олон хү­ний халаасыг хоосолсон бай­на. Одоогоор бараг 3000 гаруй хүн хохирчихоод байгаа юм даг шүү. Эдгээр хүмүүс бүгд хүүхэд биш насанд хүрсэн хүмүүс бай­гаа нь бүр ч сонирхолтой санагдаад байгаа юм. Уг сүлжээг хар ухаанаар ухвал нэг нөхөр элсэж ороод доо­роо зургаан хүн элсүүл­дэг юм байна. Тэгээд өнөөх зур­гаа нь тус тусдаа зургаа, зургаа болж задарсан то­хиолдолд эхний хүн нь машин авах байсан гэнэ. Ер нь хохирогч гэгдээд байгаа хүмүүс өөрийнхөө хүчээр машин авч чаддаггүй, бөөн шуналын туламнууд байсан юм биш үү. Зарим нь бүр байраа банкинд барьцаалж зээл аваад олон машин авч бизнес хийх зорилготой бай­сан гэж ярьж байна лээ. Өдий том болчихоод үл­гэрт итгэдэг хүмүүс одоо ч байсаар байгааг харахад инээд ч хүрэх шиг, өрөвдөх ч шиг.  Хэдэн жилийн өмнө Хадгаламж зээлийн хоршоо гэж айхтар том хэрэг мандаж байсан. Тухайн үед ХЗХ-нд мөнгө хийвэл жилийн 36 хувиар өсгөдөг байсан шүү дээ. Манайхан ч тэр том сүл­жээ рүү хуйларч эхэлсэн дээ. Гэвч нэг л өдөр ХЗХ-д дампуурлаа зарлаж эхэлсэн. Энэ асуудлаас үүдээд олон ч хүн шоронд орж, цөөнгүй хүн орох оронгүй болсон. Сая хохирдог хүмүүс үүнээс сургамж авч болох л байсан. Одоо ч гэсэн тэжээлийн бэлд­мэл, тураадаг эм, гоо сайхны гээд олон сүлжээ байна. Тэр болгон ардаа олон хүн хохироож байгааг үгүйсгэх аргагүй. Уг нь энэ бүхнээс жаахан ч болов сэрэмж авсан бол өдийд олон мянган хүн хохирохгүй л байсан. Одоо яая гэхэв. Өөрөө ойчсон хүүхэд уйлдаггүй гэдэг. Ха­лаасны хулгайчид мөнгөө суйлуулчихсан бол цагдаад хэлээд олуулна гэх­сэн. Гэвч өөрсдийгөө дээ­рэмд­чихсэн хүмүүст юу хэлэхэв дээ.

Б.ЭНХМӨНХ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж