Шар айрганд дуртай эрхмүүдэд өөрийн дуртай шар айргийг гэртээ, өөрийнхөө хүссэн жороор хийх боломжийг minibrew хэмээх жижигхэн төхөөрөмж олгож байна.
Уг төхөөрөмж нь дээд хэсэгтээ шар айрагны хөрөнгийг хийх жижиг таславч бүхий савтай ба доод хэсэгт исгэсэн шар айраг нь хуримтлагдах савтай. Нэг удаад 5 литр шар айраг хийх хүчин чадалтай байна. Шар айрагны хөрөнгийг олон төрлийн орцтойгоор хэд хэдэн янзын сонголттой дагалдуулан худалдах аж.
Үнэ нь 2000 ам.доллар байх ба энэ оны хоёрдугаар улирлаас худалдаанд гарч эхлэх гэнэ.
Т.МӨНХ