Италийн загварын ордон цаг ямагт дэгжин байдаг нарны шилнийхээ цуглуулгыг шинэчлэн нарны шилний хүрээнийхээ өнгө зүсийг өөрчилжээ.
Fendi ордны хавар-зуны аксессуарын цуглуулгад нүдний шилний хоёрхон загвар орсон ч хоёул хүмүүст ихэд таалагджээ. Загварын ордон нүдний шилний хүрээгээ цаг үедээ тохируулан өөрчилсөн ч дэгжин маягаа алдсангүй.
Загвар бүрт тохируулан линзийн өнгөө сонгож болно. Одоо энэ дэгжин хүрээнүүд линзийнхээ хамт Fendi ордны дэлхийн бутикуудад худалдаалагдаж байгаа гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР