Барцад нь арилаагүй дарга

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

Нийслэлийн
Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж намынхаа за­луусыг уурлуулчихав.
Галзуу ба­рын аманд гараа хийхээс буцахгүй залуу насны ааг омгоор хэсэг
залуус Ш.Түвдэндоржийг огцруулах тухай яриа гаргав. Нийслэлийн Ардчилсан
намаас авахуулаад Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Ард­чилсан нам
хоёр хуваагджээ. Дээ­дэх нь гүйдлээ олохгүй бол доо­дох нь суудлаа
олохгүй гэдэг шиг замбараагүй байдал Ардчилсан намд нэг хэсэг газар
авсан юм. Нийслэлийн Ардчилсан намын экс дарга С.Эрдэнэ тамгаа
Ш.Түвдэндоржид өгөхгүй гэж зүтгээд л нөгөөх нь муухай царайлж суух тэр
үед АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга галыг унтрааж байсан удаатай.
Хүссэн суудалдаа очсон Ш.Түвдэндорж нийслэлийн Ардчилсан залуучуудын
холбооны гуравдугаар чуулганд “гар дүр­сэн” бололтой. Учир нь намын
залуучуудын холбооны тэргүүнээр өөрийн “халаас”-ны хүнийг тавихыг
оролдсон хэмээн хэсэг залуус үзэж буй. Дүүрэг бүрийн Ардчилсан
залуучуудын холбооны төлөөлөл оролцох ёстой уг хуралд Баянзүрх, Хан-Уул
дүүргийн залуусыг орол­цуулаагүй нь түүнийг огцруулах жагсаал зохион
байгуулахад хүргэв. Намын удирдлагын зүгээс Баянзүрх дүүргийн төлөөлөл
хуралд оролцсон, харин Хан-Уул дүүргийн хувьд дотоод маргаанаа
шийдвэрлээгүй байсан учир хуралд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан
байжээ. Гэхдээ “Энэ хамаагүй тэргүүнийг шударга сонгохгүй л бол заавал
огцруулна” хэмээн шазуур зуух залуустай хэрхэн учраа олох нь түүний
авьяас мэдэх хэрэг. Ямартай ч өөрөө даргын тамгаа авах гэж багагүй
зовсон Ш.Түвдэндоржийн барцад нь арилалгүй залуустайгаа ийн түнжин
хагарлаа.

Ц.ЭНХЦЭЦЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин



NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж