Нийслэлийн
Ардчилсан намын дарга Ш.Түвдэндорж намынхаа залуусыг уурлуулчихав.
Галзуу барын аманд гараа хийхээс буцахгүй залуу насны ааг омгоор хэсэг
залуус Ш.Түвдэндоржийг огцруулах тухай яриа гаргав. Нийслэлийн Ардчилсан
намаас авахуулаад Чингэлтэй, Хан-Уул, Баянзүрх дүүргийн Ардчилсан нам
хоёр хуваагджээ. Дээдэх нь гүйдлээ олохгүй бол доодох нь суудлаа
олохгүй гэдэг шиг замбараагүй байдал Ардчилсан намд нэг хэсэг газар
авсан юм. Нийслэлийн Ардчилсан намын экс дарга С.Эрдэнэ тамгаа
Ш.Түвдэндоржид өгөхгүй гэж зүтгээд л нөгөөх нь муухай царайлж суух тэр
үед АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга галыг унтрааж байсан удаатай.
Хүссэн суудалдаа очсон Ш.Түвдэндорж нийслэлийн Ардчилсан залуучуудын
холбооны гуравдугаар чуулганд “гар дүрсэн” бололтой. Учир нь намын
залуучуудын холбооны тэргүүнээр өөрийн “халаас”-ны хүнийг тавихыг
оролдсон хэмээн хэсэг залуус үзэж буй. Дүүрэг бүрийн Ардчилсан
залуучуудын холбооны төлөөлөл оролцох ёстой уг хуралд Баянзүрх, Хан-Уул
дүүргийн залуусыг оролцуулаагүй нь түүнийг огцруулах жагсаал зохион
байгуулахад хүргэв. Намын удирдлагын зүгээс Баянзүрх дүүргийн төлөөлөл
хуралд оролцсон, харин Хан-Уул дүүргийн хувьд дотоод маргаанаа
шийдвэрлээгүй байсан учир хуралд оролцуулахгүй гэх шийдвэрийг гаргасан
байжээ. Гэхдээ “Энэ хамаагүй тэргүүнийг шударга сонгохгүй л бол заавал
огцруулна” хэмээн шазуур зуух залуустай хэрхэн учраа олох нь түүний
авьяас мэдэх хэрэг. Ямартай ч өөрөө даргын тамгаа авах гэж багагүй
зовсон Ш.Түвдэндоржийн барцад нь арилалгүй залуустайгаа ийн түнжин
хагарлаа.

Ц.ЭНХЦЭЦЭГ
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин