Сар шинээр хордлогод орсон 17 иргэн эмнэлэгт ханджээ

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Сар шинээр хордлогод орсон 17 иргэн эмнэлэгт ханджээ

Сар шинийн үеэр хордлогод орсон иргэд эмнэлгийн үйлчилгээ авчээ. Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд арван долоон иргэн хордсон байдалтай хүргэгдэн ирсэн байна. Эдгээрээс есөн хүн гал түлэх явцдаа угаарын хийд хөнгөн хордсон бол гурван хүн химийн бодисд хордсон байна. Харин таван иргэн эмэнд хордсоны дөрөв нь амиа хорлох зорилготой байсан гэж НЭМХ-ээс мэдээллээ. Нийслэл хотын хэмжээнд хордлого тайлах эмнэлгийн үйлчилгээ үзүүлдэг хоёр газар байдаг ба насанд хүрэгчдийг Хордлогын яаралтай тусламжийн үндэсний төвд эмчилдэг бол, хүүхдүүдийг ЭХЭМҮТ-д хүргэдэг байна.

Б.БАТ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж