Уул уурхайн яамнаас жил бүр уламжлал болгон зохиодог “Эрдэс баялаг 2025” хэлэлцүүлэг маргааш болох ажээ. Хэлэлцүүлгээр өмнөх жилд хийсэн ажлаа дүгнэн цаашид хийх ажлаа төлөвлөдөг уламжлалтай. Хэлэлцүүлэг маргааш Корпорэйт зочид буудалд эхлэх бөгөөд хэлэлцүүлэгт УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, Уул уурхайн сайд Р.Жигжид,Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) Эрдэс баялаг, түүхий эдийн иж бүрэн санаачлага хөтөлбөрийн захирал Др. Ш.Ханселманн нар оролцож үг хэлэх юм.
Уулзалт хэлэлцүүлгээр 2015 онд уул уурхайн салбарын бодлого, хууль эрх зүйн өөрчлөлтийнталаар танилцуулж уул уурхайн салбарын өнөөгийн байдал, орон нутгийн хамтын ажиллагаанд тулгамдаж буй асуудал, түүнийг шийдвэрлэх арга зам, уул уурхайн салбарын хөгжилд орон нутгийн зүгээс үзүүлэх дэмжлэгийн талаар ярилцана. Мөн “Орон нутгийн цогц хөгжил–түншлэл” төслийн хүрээнд тусгай зөвшөөрөлтэй компаниуд орон нутагтайгаа хэрхэн хамтран ажиллах талаар төслийн баг болон Баянхонгор, Өвөрхангай, Сэлэнгэ, Увс аймгуудын төр, төрийн бус байгууллага, жижиг, дунд үйлдвэрийн төлөөлөлтэй санал солилцох ажээ.
Д.ЦЭЭНЭ