Хоёрдугаар сарын 17-20-нд Тайланд улсын Бангкок хотод чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн болох гэж байна. Эрэгтэйчүүдийн дунд 29 дэх, эмэгтэйчүүдийн ангиллаар 19 дэх удаагаа явагдах тус тэмцээнд Монгол Улсын баг дараах бүрэлдэхүүнтэйгээр оролцоно.
Эрэгтэй:
57 кг Содномдашийн Батболд /”Гацуурт-Олимп” клуб/
61 кг Түмэнбилэгийн Түвшинтулга /”Гацуурт-Олимп” клуб/
65 кг Батчулууны Батмагнай /”Алдар” спорт хороо/
70 кг Буянжавын Батзориг /”Хилчин” спорт хороо/
74 кг Доржваанчигийн Гомбодорж /”Сүлд” спорт хороo/
86 кг Оргодолын Үйтүмэн /”Алдар” спорт хороо/
97 кг Доржхандын Хүдэрбулга /”Сүлд” спорт хороо/
125 кг Нацагсүрэнгийн Золбоо /”Харгант-Цамхаг” клуб/
Дасгалжуулагчид: Цэрэнбаатарын Цогтбаяр, Оюунбилэгийн Пүрэвбаатар
Эмэгтэй:
48 кг Цогт-Очирын Намуунцэцэг /”Хасу-Мегастарс” клуб/
53 кг Даваасүхийн Отгонцэцэг /”Хасу-Мегастарс” клуб/
55 кг Ганбаатарын Отгонжаргал /”Алдар” спорт хороо/
58 кг Энхбатын Гантуяа /”Хилчин” спорт хороо/
60 кг Отгонбатын Оюунтуяа /”Аврагч” спорт хороо/
63 кг Бүрнээбаатарын Нямгэрэл /”Алдар” спорт хороо/
69 кг Зоригтын Болортунгалаг /”Хилчин” спорт хороо/
75 кг Очирбатын Бурмаа /“Хүч” спорт хороо/
Дасгалжуулагчид: Буяндэлгэрийн Батбаяр, Түмэндэмбэрэлийн Сүхбаатар
Насанд хүрэгчдийн Азийн АШТ-ээс манай эрэгтэй бөхчүүд 26 алт, 28 мөнгө, 44 хүрэл медаль нийтдээ 98 медаль, манай эмэгтэй бөхчүүд 4 алт, 24 мөнгө, 27 хүрэл медаль нийтдээ 55 медаль, бүгд 153 медаль хүртээд байна.
Ази тивийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээний хуваарь
Хоёрдугаар сарын 18. Пүрэв гариг
10.00-13.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 63, 75 кг-ын жингүүдийн бөхчүүдийн
урьдчилсан болон дагах тойргийн барилдаан
19.0-19.30 Нээлтийн ажиллагаа
19.30-21.30 Эмэгтэй чөлөөт бөхийн 63, 75 кг-ын жингүүдийн бөхчүүдийн
медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол
Хоёрдугаар сарын 19. Баасан гариг
10.00-13.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 55, 60, 69 кг-ийн жингүүдийн
бөхчүүдийн урьдчилсан болон дагах тойргийн барилдаан
18.00-20.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 48, 53, 55, 60, 69 48 кг-ын жингүүдийн
бөхчүүдийн медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах
ёслол
Хоёрдугаар сарын 20. Бямба гариг
10.00-13.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 58, эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74,
97 кг-ын жингүүдийн урьдчилсан болон дагах тойргийн
барилдаан
18.00-20.00 Эмэгтэй чөлөөт бөхийн 58, эрэгтэй чөлөөт бөхийн 57, 65, 74,
97 кг-ын жингүүдийн бөхчүүдийн медалийн төлөөх
барилдаан, шагнал гардуулах ёслол
Хоёрдугаар сарын 21. Ням гариг
10.00-13.00 Эрэгтэй 61, 70, 86, 125 кг-ын жингийн бөхчүүдийн
урьдчилсан болон дагах тойргийн барилдаан
18.00-20.00 Эрэгтэй 61, 70, 86, 125 кг-ын жингийн бөхчүүдийн
медалийн төлөөх барилдаан, шагнал гардуулах ёслол
МЧБХ.Д.Өлгийсайхан