Орос ОРЕС хоёрын тохиролцоо

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Орос ОРЕС хоёрын тохиролцоо

Фото: Eric Gay / AP

Нефтийн олборлолтыг нэгдүгээр сарын 11-ний төвшинд барьж байхаар Орос, ОРЕС-ийн зарим орнууд тохиролцлоо. Оросын Эрчим хүчний сайд Александр Новак , Нефть экспортлогч орнуудын  төлөөлөгч нартай Катарт уулзан уг тохиролцоонд хүрснийг  Катарын Эрчим хүчний яамны төлөөлөгч мэдээлжээ.

Саудын Арабын Нефтийн сайд Али ан-Нуайми өөрийн орныг зах зээл дээр эрэлт бага байгаа учраас олборлолтоо нэмэгдүүлэхгүй байхаар шийдсэн гэж мэдээлэв.

Мягмар гаригт  энэ уулзалтын мэдээллийн улмаас Brent маркийн нефтийн нэг баррелийн үнэ 35,5 доллар хүртэл өссөн байснаа тохиролцооны шийдвэр гарсны дараа маркийн үнэ 34,04 доллар хүртэл буурчээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж