УИХ-ын гишүүн гэх нэр гуншин ахадсан гэмээр Н.Номтойбаярын “паян” гишүүн болоод ч дуусахгүй нь тодорхой болоод буй. Саяхан л гэхэд телевизийн шууд эфирээр нүүр нь хумсны сорвитой шууд ярилцлаганд орж харагдана. Сураг дуулах нь түүнтэй хамгийн сүүлд амрагийн холбоотой болоод байсан дуучин Агий эрхэм гишүүний нүүрэн дээр хумсны сорвиор “тамга” үлдээсэн сурагтай. Салсан эхнэр, хүүхнүүдийнх нь тоо алдагдах тийшээ хандаад байгаа Н.Номтойбаяртай холбогдсон бүсгүйчүүд нь хүүхэд төрүүлж өгөөд салдаг байсан бол харин дуучин бүсгүй хумсны сорвиор хэзээ ч мартагдахааргүй “дурсамж” үлдээсэн юмдаг уу даа.
Ингэхэд манай улсад л төрийн түшээд нь эхнэр хүүхэн сольсон шигээ ажил албаа хийдэг бол гадаадад, тэр дундаа бидэнтэй ёс заншил, хил хязгаар ч ойролцоо БНСУ-д ийм үйлдэл бол хориотой сэдэв! Өчигдөрхөн гэхэд л нэгэн сайд бусадтай харилцаанд орсоноосоо болж ард түмнээсээ албан ёсоор уучлал гуйж, сайдын суудлаасаа татгалзсан. Харин манай эрхмүүдийн нэлээдгүй хувь нь хоёр дахь амьдрал зохиосон, хүүхэн шуухан сольж дольсноороо бол талийж өгнө шүү дээ. Чухам үүний тод жишээ нь Н.Номтойбаяр билээ. Хувийн амьдралаа төвхнүүлж чадахгүй байгаа хүн төрийн үйл хэргийг хэрхэн гүйцэтгэх нь тодорхой л доо. Харамсалтай нь сонгууль дөхөж байгаа энэ үед амраглаж явсан хүүхнээсээ хумсны сорвитой хоцорсон ч хээвнэг цэнхэр дэлгэцээр ярьж суух. Хаа очиж цахим сүлжээнийхэн айхмар улс, гишүүнчлэх эрхээсээ татгалз хэмээн түүнд зөвлөж байна лээ.
ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN