У.Хүрэлсүх зүгээр нүүрээрээ дуулчихна!

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

У.Хүрэлсүх зүгээр нүүрээрээ дуулчихна!

Ямартай ч дуутай эсвэл хамтлагтай байх хэрэгтэй. Бүр болохгүй бол өөрийнхөө нэр дээр хамтлаг байгуулаад санхүүжүүлээд сууж байж болно. Төрийн түшээд дунд Путин имиж, нүцгэн цээжээрээ тодордог У.Хүрэлсүх “Андууд” хамтлаг байгуулж гитар үүрэн хэсэг сэмбэлзсэн. Саяхан тус хамтлагийн шинэ клип цацагдлаа. Үзэгчид клип эхнээс дуусах хүртэл У.Хүрэлсүхийг хайсан боловч гарч ирдэггүй ээ. Хамгийн гол ажил болох санхүүжилт, клипний ерөнхий зохиол ая дан тааруулах дээр мань эр ажилласан бололтой.

Хамтлаг хамтдаа лаг гэсэн үг. Хэдий дүр нь үзэгдээгүй ч Хүрэлээ хүү байхгүй бол энэ залуус нэгдэж чадахгүй л байлаа. Яадаг юм, нэгэнт суурийг нь тавьчихсан байхад ард нь инээмсэглээд хошин шог дээр гардаг шиг нүүрээрээ “дуулаад” зогсож байсан ч болно шүү дээ. Энэнээс хойш улс төрчдийн уран сайхны үзүүлбэрийг нүүрээрээ дуулсан, өөрөө дуулсан, өрөөлийг санхүүжүүлж дуулуулсан гэхчлэн ангилаад байж дээ. 2016 он ер нь л эхлэхээс урлагийнханд биш улс төрчдөд уран бүтээлийн олз омог дагуулж байгаа шүү. Тэгэхээр урлагийнхан яах юм? Улс төрийн олз омогтой явах юм байх даа гэлцэх болж.

 

ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж