Америкийн дуучин махлаг эмэгтэйчүүдийг хувцаслана

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Америкийн дуучин махлаг эмэгтэйчүүдийг хувцаслана

Бет Дитто

Фото: Ezra Petronio

Америкийн дуучин, The Gossip хамтлагийн гоцлогч Бет Дитто махлаг эмэгтэйчүүдэд зориулсан хувцасны загвар  гаргажээ. WWD мэдээлснээр, уг загварт харандаан банзал, легинсс гэх бие барьсан өмд, сул чөлөөт эсгүүрийн даашинзууд, футболкууд, торгон комбинзонууд, жийнсэн хүрэмнүүд орж байна.

Эдгээр хувцаснуудын үнэ нь 66-433 доллар гэнэ. Одоохондоо түүнийг зөвхөн Их Британид худалдан авч болох ажээ.

Диттогийн анхны загварууд нь өнгөрсөн оны сүүлчээр танилцуулагдсан юм. Нью-Йоркт болж өнгөрсөн загварын долоо хоног дээр өөрийн шинэ цуглуулгыг Chromat марк үзүүлж, plus-size гэх махлаг загвар өмсөгчид түүнд оролцсон юм. Хувцаснууд нь диодын гэрлээр чимэгдсэн байсан ба моделиуд товчлуур даран түүнийг гэрэлтүүлж алхсан билээ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж