НАМЗХ-ын ерөнхийлөгч Г.Тэмүүлэн эцгийнхээ буянаар улс төрд торох юмгүй тодорч яваа нэгэн. Өндөр албан тушаал дарга байх хувь заяа түүнд оногдсон гэмээр л олон ч газрын дарга хийж явна. Хамгийн сүүлд НАМЗХ-ын ерөнхийлөгчийн албан тушаалд суухдаа нэлээн хэл ам таталсан тэрбээр бусдынхаа жишгээр дарга хүний намба, басхүү нэлээдгүй жин нэмсэн харагдаж байна. Энэхүү өмссөн хувцасыг нь харвал дүүгийнхээ хувцасыг гуйгаад өмсчихсөн юмуу гэмээр л харагдаж байгаа биз. Анх улс төрд хөл тавьж байхад цэмбийсэн, цэгцтэй залуу байсан Г.Тэмүүлэнд НАМЗХ-ын ерөнхийлөгчийн суудал жин нэмэхэд хүргэсэн бололтой.
Уг нь бол түүний гэргий их хотынхон хувцасладаг “Ханбүргэдэй ”их дэлгүүрийн эзэн Сандагийн охин С.Энхзул.Нөхрийнхөө стиль имижнээс эхлээд аливаа чухал шийдэл бүрт хамт байдаг, том суудалд суусан нь дан ганц сайн эцгийн нөлөө бус эхнэртэй нь салшгүй холбоотой гэгдэж байсан. Харамсалтай энэ эндүүрэл байсан гэдгийг Г.Тэмүүлэн өмссөн хувцасаараа баталчихлаа. Дөнгөж гуч гарч яваа Г.Тэмүүлэнг харсан журмын нөхөд нь “даргын суудал, жингийн илүүдэлтэй харагдуулаад байна уу даа” хэмээн явуулдаг гэсэн. Гэвч Г.Тэмүүлэн өмссөн хувцасаа бүү хэл толинд ч харах завгүй төрийн төлөө зүтгэж байгаа ч юм билүү.
ЭХ СУРВАЛЖ: WWW.GRANDNEWS.MN