Франц онц байдлаа тавдугаар сар хүртэл сунгав

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Франц онц байдлаа тавдугаар сар хүртэл сунгав

 

Францын парламентын депутатууд тус оронд онц байдлыг дахин гурван сараар сунгахаар шийдсэн тухай BFMTV телевиз мэдээлжээ.

 

Уг хуулийн төслийг батлахаар 212 депутат санал өгч, 31 хүн эсрэг байлаа. Өнгөрсөн оны арваннэгдүгээр сард онц байдлын төлөө 551 депутат санал өгч байсан юм. Зургаан хүн эсрэг байжээ.

 

Өнгөрсөн долоо хоногт онц байдлыг сунгахын төлөө сенат нь санал өгсөн байлаа. Сенаторууд  “террорын аюул  өндөр байгааг” тэмдэглэсэн юм.

 

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж