Өнгөрсөн онд тэрбээр ойд даарч хөөрч, түүхий элэг идэн, амьтны арьсаар нөмөрч явжээ. Тэрхүү адал явдал нь урлагаас үүдэлтэй. Түүнд киноны адал явдлууд нь таалагдсан бололтой. Одоо тэрбээр Монголоос адал явдал хайхаар шийджээ.
Леонардо Ди Каприо (Leonardo Dicaprio) өнгөрсөн долоо хоногт AmFAR гэх буяны дуудлага худалдаанд 95 мянган доллар төлөн Монголоор аялах боломжийг авсан гэнэ. Тэрээр Шведын нэртэй судлаач Йохан Эрнст Нильсоны (Johan Ernst Nilson) хамт Монголд ирэх ажээ.
Нильсоны хамт Ди Каприо Монголын хамгийн гүн Хөвсгөл нуурыг судалж, морин аялал хийн гэрт хоноглож, бүргэдтэй анд оролцох гэнэ. Нутгийн хүмүүстэй хамт хоол унд идэж ууж явах ажээ. Энэ аялалын Нильсон зохион байгуулж байгаа гэнэ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР