АНУ Ираныг хакердахаар төлөвлөж байжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

АНУ Ираныг хакердахаар төлөвлөж байжээ

 

Цөмийн хөтөлбөрийн гэрээг байгуулаагүй бол АНУ Ираны эсрэг том хэмжээний цахим халдлага төлөвлөж байсан тухай “The New York Times” мэдээлжээ. Пентагоны “Nitro Zeus” гэх төлөвлөгөө нь Ираны нисэх хүчин, харилцаа холбооны систем болон цахилгаан шугам сүлжээний зарим хэсгийг хакердах төлөвлөгөөтэй байсан гэнэ. Түүнчлэн АНУ-ын батлан хамгаалахын албаныхан Ираны компьютерийн сүлжээнд электрон төхөөрөмж байрлуулахын тулд олон сая долларыг зарцуулсан аж.

 

Тегерантай хэлэлцээ үргэлжилж байх хооронд АНУ-ын тагнуулын агентлаг Ираны Кум хотын ууланд орших “Фордо” цөмийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг алдагдуулах цахим халдлагыг төлөвлөж байжээ. “Nitro Zeus” төлөвлөгөөний тухай лхагва гаригт /II.17/ Берлин кино наадмын үеэр үзүүлэх "Zero Days" баримтат нэвтрүүлэгт гарах гэнэ. Уг баримтат нэвтрүүлэгт цөмийн хөтөлбөрийн гэрээ байгуулахаас өмнөх Иран болон Барууны хоорондох зөрчлийн тухай өгүүлдэг аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: REUTERS

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж