Фото: Hasan Jamali / AP
Brent маркийн дөрөвдүгээр сарын фьючерсийн нефть Лондоны ICE бирж дээр үнээ нэмэн дөрвөн хувиар өсч баррель нь 34,75 доллар болов. Америкийн WTI нефтийн баррель бас л дөрвөн хувиар өсч 30.75 долларт хүрчээ. Саудын Араб, Орос хоёрын зах зээл дээр ажиллагаагаа зохицуулах талаар хэлэлцэж байгаа сургаар нефтийн наймаачид ийнхүү үнийг нэмэгдүүлэв.
The Wall Street Journal сонинд өгүүлснээр ОРЕС-ийн нэрээ нууцалсан эх сурвалж сүүлийн өдрүүдэд нефтийн экспортын орнууд олборлолтоо одоогийн төвшинд барих талаар их ярилцах болсныг мэдээлжээ.
ОРЕС-ийн орнууд ерөнхий олборлолтоо өдөрт 280 мянган баррелиар нэмэн 32,63 сая болгосон байгаа. Ер нь экспортлогч бүр зах зээл дээр өөрийн хувийг алдахаас айж байгаа учир тэдний тохиролцоо бараг бүтэхгүй байх.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР