ХУД-ийн 16-р хороо “Буянт-Ухаагийн …. тоотод гэр шатаж байна” гэсэн мэдээллийг 02-р сарын 16-нд цагдаагийн байгууддагад өгчээ. Дуудлагаар цагдаагийн алба хаагчид очиж шалгахад тус тоотод суух 24 настай эрэгтэй Б нь согтуурсан үедээ ээжтэйгээ марган 5 ханатай гэрээ шатааж, нийтийн байрны дээвэр дээр гарч амиа хорлохыг завдсан байжээ. Хэргийг цагдаагийн алба хаагчид таслан зогсоож ХУД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтэс шалгаж байна.
Б.БАТ