Ази тивийн өсвөр үеийн кросс гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад болох гэж байна. Горхи-Тэрэлжид энэ сарын 25-нд болох энэхүү тэмцээнд Азийн есөн орны 140 гаруй тамирчин дасгалжуулагч оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ. Малайз, Сингапур, Хонконг, Иран, Монгол, БНХАУ, Тайланд зэрэг орны тамирчид 14-15 болон 16-17 насны ангиллаар дөрвөн зайд уралдах юм байна.
А.Зул