Тэтгэврийн хөгшин хайраа илчилсэн нь

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Тэтгэврийн хөгшин хайраа илчилсэн нь

Фото: people.cn

Хятадын Чэжян мужийн тэтгэврийн хөгшин эр эхнэртээ Гэгээн Валентины өдрийн мэнд хүргэхээр олон давхар буудлыг хөлсөлжээ. Буудлын өрөөнүүдийн цонхны гэрлээр 84 настай Цяо Дэвэй эхнэртээ I love you ("Би чамд хайртай») гэсэн үсгийг бичүүлсэн тухай Хятадын олон улсын радио (CRI) мэдээлэв.

Тэрээр эхнэртээ цэцгийн баглаа бэлэглэх үеэр 83 настай гэргий нь хуримын цагаан хувцастай байв.  Цяо тайлбарласнаар, тэр ингэж гэрлэснийхээ 67 жилийн баярыг эхнэртээ хүргэсэн гэнэ. Буудлын ажилтнууд хосуудын өрөөг сарнайн дэлбээ, хунгийн дүрсээр гоёсон гэнэ.

Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж