Тавантолгойн төслийг А.Тлейхан гишүүн сураглажээ

Хуучирсан мэдээ: 2016.02.17-нд нийтлэгдсэн

Тавантолгойн төслийг А.Тлейхан гишүүн сураглажээ

Эрдэс баялгаа эргэлтэд оруулж эдийн засгийн хямралаас гаргах  нэгдүгээр замыг иргэд сонгосон ч эрх баригчдын зүгээс Тавантолгой төсөл дээр талцаж, хуваагдчихаад байгаа билээ. Монгол Улсын сайд М.Энхсайханы боловсруулан Тавантолгойн төслийг Засгийн газар УИХ-д өргөн барьсан ч парламентын босгоор давуулалгүй “төрхөмд” нь буцаасан. Тавантолгой төслийг одоогоор ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт хариуцаж буй бөгөөд Ерөнхий сайд өөрийг нь огцруулах чуулганы хуралдаан дээр энэ төслийг “эрж хайсан” А.Тлейхан гишүүнд “Засгийн газар Тавантолгой төсөл дээр ажиллаж байгаа” гэдэг ерөнхий хариулт өгсөн юм. Тэгвэл А.Тлейхан гишүүн энэ хариултад санаа нь амраагүй бололтой Ерөнхий сайдад албан бичгээр асуулга хүргүүлжээ. Уг асуулгадаа тэрбээр “Сүүлийн үед зогсонги байдалд орсон Тавантолгойн нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулах талаар Монгол Улсын Засгийн газар авч хэрэгжүүлсэн арга хэмжээ болон цаашид хийх ажлын төлөвлөгөө”-г сонирхож, Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын барилгын ажилд зарцуулсан хөрөнгийг зардлыг ил болгох, төмөр зам барьж ашиглахтай холбоотой хамтран ажиллах хөрөнгө оруулагчдад Засгийн газар ямар шаардлага тавьж буйг мэдэхийг хүссэн байна.

Б.ХОНГОР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж