IHS Economics & Country Risk группийн Ази Номхон далайн бүсийн ахлах эдийн засагч Ражив Бисвасын Германы Deutsche Welle агентлагт өнгөрөгч нэгдүгээр сард өгсөн ярилцлагыг орчуулан хүргэж байна. Энэхүү ярилцлагадаа тэрээр дэлхийн, тэр дундаа ази тивийн эдийн засгийн байдал 2016 онд хэрхэх талаарх урьдчилсан таамгийн талаар дурджээ.
-Дэлхийн болоод Ази тивийн эдийн засгийн байдал 2016 онд ямаршуухан хандлагатай байна гэж та үзэж байна вэ?
-Эдийн засгийн өсөлтөд чиглэсэн арга хэмжээнүүдийг шат дараатай авч хэрэгжүүлж буйн дүнд өнгөрсөн онд 2.6% байсан дэлхийн эдийн засгийн өсөлт энэ онд яльгүй ихсэж, 2.9% орчимд хүрэх болов уу хэмээн бид тааварлаж байна. Үүний дүнд хөгжиж буй орнуудын хувьд дэлхий дээрх өргөн нэрийн бараа бүтээгдэүхүүний үнээс шалтгаалж, эдийн засгийн цохилтод орж болзошгүйн дээр эдийн засгийн нийт дэлхий даяархи байдал ихээхэн хэврэг байдал болон сорилтуудтай тулгарсан хэвээр байх жил байх бололтой.
Гзрын тос, хий, нүүрс болон төмрийн хүдэр гэх мэт өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний экспортлогчид өөрсдийн үнийн үргэлжилсэн уналт бүхий эдийн засгийн сорилтуудыг давах шаардлага тулгарч байгаа юм. Хөгжиж буй орнуудын хувьд 2010 онд 7.4% байсан эдийн засгийн өсөлт нь өнгөрсөн 2015 онд 3.7% болж огцом буугаад байгаа. Бидний таамгаар энэ тоо энэ жил 4%-иар л өсөх боломжтой.
Харин Ази Номхон далайн бүсийн хувьд авч үзвэл, Хятад дахь ханшийн уналт болон АНУ-ын бодлогын хүүгээ өсгөсөн байгаа зэрэг хүндрэлүүдийг үл хамааран, харьцангуй уян хатан байх төлөвтэй байна. Өнгөрсөн 2015 онд 4.7%-иар хэмжигдэж байсан Ази Номхон далай дахь Дотоодын Нийт Бүтээгдэхүүний өсөлт энэ жил бараг өөрчлөлтгүй буюу 4.6% орчим байх магадлал бий.
-Тэгвэл энэ 2016 онд яиар улсууд эдийн засгийн хувьд ялалт байгуулах магадлалтай хэмээн та харж байна вэ? Мөн ямар улсыг их хэмжээний хүндрэл хүлээж байна вэ?
-Ази Номхон далайн бүсийг авч үзвэл хоёр улсын эдийн засаг хүчтэй байх төсөөлөл байгаа. Эдгээр нь Энэтхэг болон Вьетнам улсууд юм. Энэтхэг улс нь импортын гаррын тос болон хийнээс үлэмж хамааралтай орон боловч эдгээр бараануудын үнийн хямралыг хожоотойгоор туулсан хамгийн том тоглогч орон болоод байна. Энэтхэгийн инфляци мэдэгдэхүйц буурч байгаа энэ үетэй нь зэрэгцэн импортын түлшний үнэ буурсны дүнд энэ улс санхүүгийн алдагдлаа бууруулснаас гадна үүнээс шалтгаалж төв банкныхаа хүүг ч бууруулах шийдвэр гаргаад байна.
Өмнөд Азийн орнуудаас гэвэл Вьетнам улсын эдийн засаг хурдацтай хөгжиж буй орнуудын эгнээнд урдуур давхих боллоо. Энэ амжилт нь энэ улсын цахилгаан бараа болон бэлэн хувцасны экспорттой шууд холбоотой.
Харин Азийн хамгийн хүчирхэг эдийн засагтай улсууд болох Хятад болон Японы хувьд энэ жил мөн л их сорилт давааг туулсан жил болж өнгөрөх маягтай байгаа юм.
-АНУ-ын бодлогын хүүгээ бууруулсан явдал нь цаашдаа Ази тивд эдийн засгийн ямар нөлөө үзүүлэх бол?
-Эл явдлаас үүдэн Азийн олон орны валютийн эсрэг зогсох долларын үнэ өсөх болно. Хятадын эдийн засгийн өсөлт хязгаарлагдсанаас болоод Ази тив дэх ханган нийлүүлэлтийн эргэлтэнд гарч болзошгүй сөрөг үр дагаврууд нь хөгжиж буй орнуудын хөрөнгийн болон үнэт цаасны зах зээлийг гадагш нь шахан гаргах аюул дагуулж мэдэх юм. Гадаад валютаар, тэр дундаа их хэмжээний долларын өртэй зээлдэгчдийн хувьд долларын ханшийн энэ мэт өсөлт нь дарамт болно.
2015 оны дунд үеийн байдлаар, Хятадын банк бус санхүүгийн байгууллагуудад төлөгдөх ёстой долларын өрийн хэмжээ 1.2 триллион ам доллартай тэнцэж байсан. Юутай ч, Хятадын эдийн засгийн өсөлтын удаашрал, аж үйлдвэрийн салбрууд дахь цомхотгол болон юанийн эсрэг долларын ханш өсөж байгаа зэрэг олон шалтгаанууд зээлдэгч нарыг улам эрсдэлд оруулж буй.
-Тэгвэл Хяталын эдийн засгийн удаашрал энэ онд үргэлжилсэн хэвээр байх уу?
Урьдчилсан тооцоогоор 2015 онд 6.9% байсан Хятадын эдийн засгийн өсөлтийн хэмжээ энэ жил 6.3% болж буурна гэсэн тооцоолол бий. Хятад улсын хувьд ихээхэн өөрчлөгдсөн зохион байгуулалт бүхий шинэ зах зээлдээ нэг хэсэгтээ л туршлагажиж өнгөрүүллээ. Эдгээр шинэ орчны дүнд экспорт төвтэй цалин бага зах зээлээс дунджаас дээгүүр орлоготой хэрэглэгч төвтэй зах зээл рүү татагдан орох шилжилт бий болж байгаа юм.
-Хятадын хувьд энэ онд хатуухан газардах эрсдэл бий юу?
Хяьадын эдийн засагт одоо ч гэсэн хэд хэдэн тэнцвэргүй байдал байсаар байна. Тэдгээрийн жишээгээр 2013 оноос ажиглагдаж эхэлсэн эдийн засгийн өсөлтийн сааралт, зарим гол салбруудад гарч буй ажлын байрны цомхотгол мөн 2010-2014 онуудын хооронд ямар ч эмх цэгцгүйгээр эрчимтэй өссөн “Сүүдрийн Банкны Систем” буюу ББСБ-ууд дахь өрийн дарамт зэргийг нэрлэж болно. Энэ мэт тогтворгүй байдлуудаас шалтгаалж, Хятад улсын ойрын 2-3 жилдээ тун ч хатуухан газардах эрсдэл 25%-тай байна гэж хэлж болно. Гэвч энэ мэт эрсдлийг намжаах үйл явдал тохиолдсон нь Хятадын Засгийн газар дунд хугацааны ДНБ-ий өсөлтөө 6.5% байлгахаар хичээж буй хүчин чармайлт нь болоод байна.
-Өнгөрөгч 2015 он Японы хувьд мөн адил эдийн засгийн өсөлтийн хувьд сааралт үзүүлсэн жил болон тэмдэглэгдлээ. Ерөнхий Сайд Шинзо Абэгийн хэрэгжүүлж буй “абэномикс” бодлого амжилт дагуулж чадах болов уу?
Тийм ээ, Японы эдийн засгийн өсөлт 2015 онд 0.7% байсан нь энэ жил 1.0% болж өсөх хандлагатай байна. “Абэномикс” бодлогын үндсэн гурван чиглэл хэдийгээр хэрэгжиж байгаа боловч, Япон улсад хүн ам зүйн насжилтын асуудал бий болсныг санах хэрэгтэй. Японы хүн ам жилээс жилд буурч байна. Үүнийгээ дагаад хэрэглэгчдийн зах зээлд агшилт үүсэж байна. Миний "Asian Megatrends" номонд дурдсанаар, буурч буй хүн ам нь Японы нийгэмд олон олон асуудлуудыг авчирч байна. Дээд албан тушаалтнуүр дүнд уд нь хурдацтай буурч буй хүн амынхаа өсөлтийн эдийн засгийн болоод нийгмийн уналтуудтай тулгарсаар байна.
-Энэтхэгийн Ерөнхий Сайд Нарендра Моди ажлаа хүлээн аваад 18 сар өнгөрөөд байна. Энэ улсын эдийн засгийн төлөв байдлыг та юу гэж харж байна вэ?
Энэтхэгийн эдийн засгийн оричнг харьцангуй өөдрөгөөр төсөөлж байна. Эдийн засгаа нөхөн сэргээх шатдараалсан арга хэмжээнүүдийнхээ дүнд ДНБ-ий өсөлт нь 7.3% байсан бол энэ жил 7.6%-д хүрэх төлөвтэй байна.
2016 он гарсаар үргэлжилсээр байгаа тос болон хийнийй үнийг уналтаас Энэтхэг илүү ашиг хүртэж байгаагийн зэрэгцээ инфляцийн дарамтаасаа ангижирч байна. Тэгээд ч энэ хугацаанд Модигийн Засгийн газар дэд бүтэцийн салбартаа гадаадын шууд хөрөнгө оруулалт татах тал дээр тун амжилттай ажиллаад байна. 2015 онд ажиглагдсан үйлдвэрлэлийн гарцын өсөлт энэ онд ч хадгалагдах хандлага бий юм.
-Хятадын эдийн засгийн удаашралын Зүүн Өмнөд Азийн орнуудын нийгэмлэгт АСЕАН үзүүлэх нөлөө хэр их далайцтай байх вэ?
Нэгэнт Хятадын эдийн засаг саарч, улс орнууын экспортод нөлөөлж буй энэ үед АСЕАН-ийн гишүүн орнуудын эдийн засгийн өсөлт 2016 онд дотоодын эрэлтээсээ шалтгаалан нэмэгдэх магадлалтай.
Энэ 2016 онд Азийн хамгинй хурдацтай хөгжиж буй улсуулын тэргүүн эгнээнд Вьетнам, Мьянмар, Камбож, Лаос зэрэг улсууд жагсаж байна. Филиппиний эдийн засгийн өсөлт ч мөн адил эерэг байгаа бөгөөд энэ нь эрчимтэй хөгжиж буй IT-BPO Information Technology – Business Process Outsourcing болон гадаадаас шилжүүлсэн мөнгөн гуйвуулгын дүн өндөр байгаа зэргээр нөхцөлдөж байна.
Индонез Малайз улсуудын хувьд хэдийгээр өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний цохилтод орж буй боловч, нэг хүнд ноогдох хэрэглээ болон хөрөнгө оруулалтын түвшнээрээ боломжийн үзүүлэлт үзүүлж буй юм.
Г.СҮМБЭЭ