УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бусаар хаалттайгаар Төрийн ордны “Б” танхимд хуралдаж байна. Тус хуралдаанд МАН-ын бүлгийн гишүүдээс гадна МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат тэргүүтэй тус намын нарийн бичгийн дарга нар оролцож буй юм.
Дээрх хуралдаанаар ирэх пүрэв гариг буюу хоёрдугаар сарын 18-нд дахин зарлагдсан ээлжит бус чуулганы талаар хэлэлцэж байгаа гэх мэдээлэл байна.
Г.ДАРЬ