Хойд Солонгост хориг арга хэмжээ авна

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Хойд Солонгост хориг арга хэмжээ авна

 

Пхеньян цөмийн зэвсгийн хөтөлбөрөөр хөөцөлдөх нь “зөвхөн мөхлөө л хурдасгана” хэмээн  Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Пак Кын Хе мэдэгджээ. Пак Кын Хе Хойд Солонгосын сүүлийн өдөөн хатгалгын төлөө БНСУ Пхеньяныг шийтгэхэд бүх аргаа хэрэглэнэ гэдгийг Өмнөд Солонгосын үндэсний ассамблейд хэлсэн үгэндээ онцолсон байна.

 

Түүнчлэн өнгөрсөн долоо хоногт хоёр Солонгосын хамтарсан Кесоны аж үйлдвэрийн цогцолборыг хаасан нь Пхеньяны эсрэг хоригийн зөвхөн эхлэл гэж Пак Кын Хе хэлжээ. Кесон аж үйлдвэрийн орлогын нэлээд хувийг Пхеньян цөмийн зэвсгийн хөтөлбөр, пуужингийн технологи хөгжүүлэхэд ашиглаж байгааг Өмнөд Солонгос мэдээлсэн юм. Аж үйлдвэрийн цогцолбороос Хойд Солонгос өнгөрсөн онд 120 сая орчим ам.долларын орлого олсон гэнэ. Харин Кесон аж үйлдвэрийн цогцолборыг нээснээс хойших 12 жилийн хугацаанд Хойд Солонгост 560 сая орчим ам.долларын бэлэн мөнгөний орлого орсон аж. Өнгөрсөн хугацаанд хоёр Солонгосын улс төрийн зөрчлөөс шалтгаалан аж үйлдвэрийн цогцолборыг хэд хэдэн удаа хааж байсан юм.

 

Үүний зэрэгцээ Япон улс Хойд Солонгосын эсрэг хоригоо чангатгаад буй юм. Япон нь Хойд Солонгосын хөлөг онгоцнуудыг боомт ашиглах болон 800 ам.доллараас дээш мөнгөн гуйвуулгыг хоригложээ. Харин АНУ-ын зүгээс Хойд Солонгосын эсрэг шинэ хориг тавих хуульд ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурахыг хүлээж байгаа аж.

 

Б.АНХТУЯА

ЭХ СУРВАЛЖ: THE WASHINGTON POST

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж