Apple шинэ утасгүй цэнэглэгч гаргана

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Apple шинэ утасгүй цэнэглэгч гаргана

“Applе” компани утасгүй цэнэглэх шинэ технологийг ирэх оноос зах зээлд нэвтрүүлэх төлөвлөгөөтэй байна. Тус компанийн инженерүүд алсын зайнаас алдагдал багатайгаар эрчим хүч дамжуулж, “iPhone”, “iPad”-ийг цэнэглэх технологи судалж байгаа гэж эх сурвалж мэдээллээ. Шинэ технологи нэвтрүүлснээр “Apple”-ийн орлогын 70-аас дээш хувийг бүрдүүлдэг тус бүтээгдэхүүнүүдэд өрсөлдөөний давуу тал бий болох юм. Эрчим хүч дамжуулах зай холдох тусам агаарт сарниж, чадал буурдаг аж. Өөрөөр хэлбэл гар утсыг цэнэглэхэд илүү урт хугацаа шаарддаг байна.

Т.МӨНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж