Чуулганы нээлтийг хойшлуулжээ

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Чуулганы нээлтийг хойшлуулжээ

УИХ-ын ээлжит бус чуулганы нээлтийг ирэх пүрэв гаригт буюу хоёрдугаар сарын 18-нд хийхээр болжээ. Ийм шийдвэрийг УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас гаргасан байна.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдааныг өнөөдөр 09.00 цагт зарлахад УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг нар ирэхгүй байгаагаас хойшилсоор буй тухай бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл тус хуралдаан дээрх хоёр бүлгийн даргыг нэлээд хүлээсний эцэст эхэлж, хурал дуусах шатанд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга ирсэн байна.

УИХ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаас ээлжит бус чуулганы нээлтийг хойшлуулах шийдвэр гаргасан учраас түүнийг дагаад ээлжит бус чуулганыг хаах хугацаанд ч өөрчлөлт орж хойшлогдох болж буй юм байна.

Г.ДАРЬ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж