Германы засгийн газар 2016 онд 500 мянган дүрвэгсэд орж ирнэ гэсэн хүлээлттэй байгаа тухай Rheinische Post сонин өгүүлжээ. ХБНГУ-ын Дотоод хэргийн сайд Томас де Мезьер тус орны цагаач, дүрвэгчдийн асуудал эрхэлсэн товчооны дарга Франц-Юрген Вайс-т хандан ийм тооны дүрвэгсдийн урсгалд бэлтгэхийг уриалжээ.
Үүний өмнө жүжигчин Жорж Клуни, түүний эхнэр хуульч Амаль Клуни хоёр Германы канцлер Ангела Меркельтай Европын дүрвэгчдийн талаар ярилцсан байна. Германы эрх баригчид дүрвэгчдийг хүлээн авч байрлуулан үйлчлэхэд 2016–2017 онуудад 50 тэрбум евро зарцуулахаар төлөвлөснийг канцлер хэлжээ.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР