Бөмбөгтэй хоккейн Монголын шигшээ багийн тамирчид нэмэлт цагт гоол алдсаны дараа украинчуудыг ялалтаа тэмдэглэж эхлэх үед зодооныг өдөөсөн гэж хэвлэлүүд мэдээлжээ. Хүрэл медалийн төлөө Монгол-Украины багууд үлдсэн бөгөөд тоглолтын үндсэн 90 минут 5-5-аар тэнцсэн. Ингээд нэмэлт цагт Украины баг гоол хийж, медалийн тавцанд зогссон.
ДАШТ-ий хүрэл медалийн болзол хангасан Украины тамирчдыг ялалтаа тэмдэглэж эхлэх үеэр Монголын хоккейчид зодооныг эхлүүлжээ. Хоёр багийн үймээнийг цагдаагийнхан зогсоожээ.
Олон улсын бөмбөгтэй хоккейн холбооны (FIB) тэргүүн Борис Скрынник бөөнөөр зодоон гаргасныг хатуу шийтгэнэ гэж мэдэгдсэн байна.
Бөмбөгтэй хоккейн ДАШТ-ий В ангиллын тэмцээн өнгөрөгч долоо хоногт ОХУ-ын Ульянрвск хотод болсон. Тэмцээнд 10 улсын баг өрсөлдсөнөөс Германы хоккейчид түрүүлж, Унгар, Украин мөнгө, хүрэл медалийг хүртжээ. Монголын хоккейчид хүрэл медалийн төлөө тоглосон ч ялагдал хүлээсэн.
Бэлтгэсэн Ш.МЯГМАР