Туул голын савд загас үхсэн үү?

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Туул голын савд загас үхсэн үү?

 

Ус элбэгтэй үед  Туул голын салаанууд устай болж, хуруу хэрийн хэмжээтэй жараахай, чапак  зэрэг жижиг загаснууд төө хүрэхүйц хэмжээтэй тул, зэв, хазран зэрэг 10 гаруй төрлийн том загаснаас зугтаж, голын салаа хэсэгт өвөлжих тохиолдол их байдаг байна. Гэвч голын салаанд амьдрах нь жижиг загаснуудын аминд халтайг Мал эмнэлгийн хүрээлэн, Мэргэжлийн хяналт, Геологийн төв лаборатори зэрэг мэргэжлийн байгууллагууд шинжилгээгээр тогтоожээ. 2014 онд гэхэд Хүрхрээ аманд усанд ууссан хүчил төрөгчийн хэмжээ багассанаас загаснууд амьсгалах агааргүй болж, 10 орчим метр талбайг хамарсан 100 гаруй жараахай, чапак зэрэг жижиг загаснууд амаа ангайлган үхсэн байжээ. Харин энэ өвөл Туул голын сав газрыг дагаж загас үхсэн, хүчилтөрөгчийн дутагдалд орсон гэх мэдээлэл ирээгүйг Туул голын сав газраас мэдээллээ.

Фэйсбүүкээр тархсан байгаль хамгаалагчид хүчилтөрөгчийн дутагдалд орсон загаснуудыг нүүлгэн шилжүүлсэн тухай зураг мэдээллийн талаар Туул голын сав газрынхан мэдээлэлгүй сууна. Учир нь Туул голд загас олноор үхсэн тохиолдол гарвал хамгийн түрүүнд энэ байгууллагад мэдэгдэх учиртай юм байна. Энэ лхагва гаригаас эхлэн Ханхэнтийн нуруу буюу Төв аймгийн Мөнгөн морьт сумаас эхтэй таван аймаг 37 сум дамжин урсдаг Туул гол дагуу шалгалт хийхээр болжээ. Ингэхдээ голын голдрил, усны цэнгэг, мөсний зузаан зэргийг нарийн хянаж, тогтоох юм.

Энэ жилийн тухайд өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад эрс хүйтэн, Туул голын ус гүнээ хүртлээ хөлдсөн байна. Ус элбэгтэй үед том загаснуудынхаа идэш болохгүйн тулд зугтаж голын салаа хэсэгт очсон жижиг загаснууд өвөл хүйтэрч, мөс хөлдөх үед усгүй болж үндсэн голтойгоо нийлж чадахгүй амь тэмцдэг аж. Тухайлбал 2013 онд Туул голын сав газрын Хүрхрээ ам, Богд Уулын арын замын салаа зэрэгт жижиг загаснууд усанд ууссан хүчилтөрөгчийн дутагдлаас болж үхсэн хэд хэдэн тохиолдол гарсан байх юм.

Д.УЛАМБАЯР

Зураглаач Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж