Хятадын экспорт 11 хувиар уналаа

Хуучирсан мэдээ: 2016.02.16-нд нийтлэгдсэн

Хятадын экспорт 11 хувиар уналаа

Юанийн ханшийг урт хугацаагаар буулгаж байсан ч Хятад экспортоо дэмжиж чадсангүй. Ер нь бол ханшны уналт нь экспортыг дэмжих зорилготой байсан юм.

  • Экспорт нь нэгдүгээр сард жилийн ерөнхий үнэлгээр 11,2 хувийн уналт үзүүлжээ. Шинжээчид уналтыг нь  1,9 хувьтай байна гэж таамаглаж байсан юм.
  • Нэгдүгээр сард импорт нь жилийн ерөнхий дүнгээр бас л 11,2 хувиар унасан ба  Reuters-ийн шинжээчид уналтыг нь 0,8 хувь гэсэн урьдчилсан дүгнэлтийг хийж байлаа.
  • Худалдааны тэнцвэрийн зөрөө нь $58,85 тэрбумын дүгнэлтээс даван  $63,3 тэрбум ам.доллар болжээ.
  • Засгийн газар нь 2016 оны өсөлтийн зорилгыг гаргаж чадсангүй.
  • Гадаад худалдааны сулхан мэдээ нь юаньд дарамт үзүүлэх боллоо.
     

Энэ бүхнээс үүдэн мичин жилийн гараа ихээхэн амжилтгүй болж байна. Экспортын хэмжээ нь 2016 оны нэгдүгээр сард жилийн ерөнхий дүнгээр 6,6 хувийн уналттай гарчээ. Уг нь экспортыг  3,6 хувиар өснө гэсэн хүлээлт байсан юм.

 

Импорт, экспортын үзүүлэлт нь юаниар тооцвол маш сул үзүүлэлттэй байгаа бол ам.доллараар бол сүйрэл  ажээ. Долларын үзүүлэлтээр, экспорт нь 11,2 хувиар унасан байна. Арванхоёрдугаар сард тус улсын Гаалийн төв газраас мэдээлснээр экспорт нь 1,4 хувийн уналтыг  харуулсан байлаа.

Импорт нь ам.доллараар илэрхийлэхэд 18,8 хувь, юаниар 14,4 хувиар багасчээ. Арванхоёрдугаар сард  импорт нь 7,6 хувиар унасан юм. Эдийн засагчид 1,8 хувиар нэмэгдэнэ гэж таамаглаж байлаа.

Импорт, экспортын уналтын зэрэгцээ Хятадын үндсэн зах зээлийн худалдаа ЕХ, АНУ, Япон, Зүүн Өмнөд Азитай буурсан дүнг харууллаа. Одоо худалдааны үзүүлэлтүүд буусан нь хөрөнгө оруулалтыг ч сулруулах  бөгөөд үүний улмаас нөөцийн  алдагдал гарах нь ойлгомжтой.

China Merchants Securities үзэж байгаагаар гадаад худалдааны бууралт нь  худалдааны зуучлалд  тавьсан хязгаарлалт, орон нутгийн валютын нөхөн төлөлт буурсантай холбоотой. 

 Бэлтгэсэн Ш.МЯГМАР

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж