ФИФА-гийн дэд ерөнхийлөгч огцорчээ

Хуучирсан мэдээ: 2011.06.21-нд нийтлэгдсэн

ФИФА-гийн дэд ерөнхийлөгч огцорчээ

ФИФА буюу дэлхийн хөлбөмбөгийн холбооны дэд ерөнхийлөгч Жэк Уорнер албан тушаалаа орхиж байгаагаа мэдэгдлээ. Тэрбээр хөлбөмбөгийн холбооны удирдах зөвлөлийн гишүүд өөрийг нь унагахыг оролдож байгаа учраас ажлаа цаашид үргэлжлүүлэх итгэл үнэмшилгүй болсон гэж мэдэгдсэн байна. Холбооны дэд ерөнхийлөгч, Карибын хөлбөмбөгийн холбооны тэргүүн 68 настай Уорнер болон холбооны ерөнхийлөгчид нэр дэвшигч Мохаммед Бин Хаммамын хээл хахуультай холбоотой хэргийг мөрдөн шалгуулахаар Фифа Холбооны мөрдөх товчооны дарга Луис Фрийхийг хөлсөлсний дараа  Уорнер огцрох болсноо албан ёсоор мэдэгдсэн байна. Харин Фифа  Жэк Уорнер огцорсноос хойш мөрдөн шалгалт дууссан гэж мэдэгджээ. Жэк Уорнерыг ФИФА-гийн ерөнхийлөгчийн сонгуульд Мохаммед Бин Хаммамыг сонгуулахын тулд Карибын сонгогчдоос хээл хахууль авсан хэрэгт буруутгаж байгаа юм.

Тэрбээр огцрох мэдэгдэлдээ “Би цаашид хөлбөмбөгийн холбоонд ажиллах итгэл үнэмшилгүй болсон. 21 жил хамтран ажилласан ерөнхий нарийн бичгийн дарга үндэслэлгүй зүйлээр намайг гүтгэхийг оролдож байна” гэжээ. Харин Чак Блейзер энэ талаар ямар нэгэн мэдэгдэл хийгээгүй байна. Жэк Уорнерыг огцорсны дараа удирдах зөвлөлд хэнийг томилохоо  КОНКАКАФ шийдэх ажээ.

 Н.Энх

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж